"Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл"-өөс уур амьсгалын өөрчлөлт дэх хүн хүн төрөлхтөний нөлөөг хэрхэн бууруулах талаар судалгааны тайланг гаргасан байна.

Энэхүү тайланд дурдснаар дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 26 хувийг хүнсний үйлдвэрлэл эзэлж байна. Тэр дундаа үхэр, хонь зэрэг хивэгч амьтад хоол боловсруулах явцдаа хамгийн их метан ялгаруулдаг. 

Нэг грамм уураг тутамд үхрийн мах нь тахианы махнаас найм дахин, дүпүгээс 25 дахин их хүлэмжийн хийн ялгаруулдаг аж. Түүнчлэн халуун орны улсууд үхрийн бэлчээрийг өргөтгөж, ойг устгах болсон нь ойн хомдслын 40 гаруй хувьд нөлөөлж байна. 

Иймд үхрийн махны эрэлт өссөөр байвал цаашид ой мод хоёр дахин нэмэгдэж устах төлөвтэй байгаа гэсэн судалгаанд тодруулсан байна.

"Nature" сэтгүүлд гарсан судалгаагаар хүмүүс хоол хүнсэндээ үхрийн мах болон бусад малын махыг мах орлуулагчаар соливол 2050 он гэхэд ойн хомсдол хоёр дахин багасгахыг онцолжээ.

Мөн эрүүл  хоололт, хүнсний бүтээгдэхүүний талаар судалгаа, тойм гаргадаг "The eat- lancet" -хорооноос хүмүүст долоо хоногт нийтдээ 98 грамм улаан мах идэхийг (гахайн мах, үхрийн мах, хонь) идэхийг зөвлөлөө.


Эх сурвалж: Wired UK