НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн “CNN” телевиз Холбооны мөрдөх товчоог хууль зөрчсөн хэмээн үзэж, гомдол гаргажээ. 

 АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй холбоотойгоор тусгай прокурор Роберт Мюллерын явуулсан мөрдөн шалгалтын явцаас зарим гэрчийн мэдүүлгүүдийг дамжуулан үзүүлэх “CNN” телевизийн хүсэлтийг Холбооны мөрдөх товчоо дэмжээгүй байна.

CNN” телевиз өнгөрсөн мягмар гарагт Колумбийн тойргийн шүүхэд гомдол мэдүүлжээ. Тус телевизийн мэдэгдэж байгаагаар Холбооны мөрдөх товчоо хүсэлтийг нь өнгөрсөн 3 дугаар сард анхааралдаа аваагүй байна. Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу эдгээр мэдээлэлтэй танилцах эрх байсан гэдгийг “CNN” телевиз цохон тэмдэглэжээ. 

Тусгай прокурор Роберт Мюллер
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын зөвлөх асан Рик Гейтс, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флинн, Д.Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн, Төрийн тэргүүний хуулийн зөвлөх асан Дональд Макган нарын мэдүүлгийг дамжуулан үзүүлэх хүсэлтийг “CNN” телевиз Холбооны мөрдөх товчоо руу илгээжээ. “CNN” телевизийн мэдэгдэж байгаагаар, тусгай прокурорын илтгэлийн нотолгоон дээр суурилсан нийт 500 орчим хүний мэдүүлэг байгаа аж.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг