Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 25, 2026
2026 оны гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд казах түмний нэн эртний уламжлалт өв соёлыг илтгэсэн “БҮРГЭДИЙН БАЯР-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ цогцолбор-т 20 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадам нь бүргэдээр ан хийх зан үйл, ахуй соёлыг сэргээн хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсын жуулчдад Монголын нүүдэлчин соёлыг таниулах зорилготой. Харин энэ жил арга хэмжээг өргөжүүлж, анх удаа “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” хэлбэрээр зохион байгуулах гэж буйгаараа онцлог юм.
Наадмын үеэр бүргэдчдийн ур чадвар, ангийн уламжлалт хэрэгсэл, морин дээрх үзүүлбэр, казах үндэстний дуу хуур, хувцас хэрэглэл зэрэг соёлын олон талт үзүүлбэрүүдийг толилуулах бөгөөд дотоод, гадаадын жуулчдыг олноор татдаг онцгой арга хэмжээний нэгт тооцогддог.
Хэзээ: 2026 оны 3 дугаар сарын 7–8
Цаг: 11:00–18:00
Арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн СУАЖЗ-ын газар, Чингис хааны хүрээ цогцолбор, Монголын бүргэдчидийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.