Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Л.Дэлгэрмаа
11 сарын 04, 2024

Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарынаяны хүрээндбүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээсгэрээт борлуулалтын 380цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа.Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч,зарим асуудлыгшуурхай шийдвэрлэн ажиллалаа.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.