БНХАУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Комиссоос энэхүү мэдээг өнөөдөр буюу 6 дугаар сарын 1-ний өдөр баталсан бөгөөд Зэйжиан мужийн иргэн 4 дүгээр сарын сүүл гэхэд эмнэлгийн хяналтад орсон байна.

Гэсэн хэдий ч түүний эмнэлэгт хандсан өдрөөс 4 долоо хоногийн дараа буюу 5 дугаар сарын 28-ны өдөр л эмнэлгээс түүнийг H10N3 шувууны томуу вирусээр өвчилсөн болохыг оношилжээ.

Тухайн иргэн хэрхэн халдвар авсан дэлгэрэнгүй мэдээллийг хэлээгүй ч вирус түүний ойр тойрны хүмүүст халдварлаагүй болохыг мэдэгджээ.

Тус комиссын мэдээлэлж байгаагаар H10N3 нь вирусийн халдвар багатай төрөл хэмээсэн ба үндэстний хэмжээнд тархах чадвар муу гэжээ.

Гэвч тухайн мужийн ард иргэдийг аюулгүй байдлын үүднээс шувууны аж ахуй, үхсэн болоод өвчтэй шувуудаас хол байхыг, түүнчлэн амьд шувуудад ч ойртохгүй байхыг зөвлөжээ.

Вирусийн тухайд гэвэл тийм ч нийтлэг тархацтай вирус биш бөгөөд 2018 онд гэхэд л нийт шувуудын дунд 160 тохиолдол л бүртгэгдэж байжээ. Харин тэдгээр тохиолдлууд нь ихэвчлэн зэрлэг шувууд болоод усны шувуудын дунд бүртгэгдсэн гэнэ.

Шувууны томуугийн хамгийн хөнөөлт вирус H6N9 нь 2016-2017 оны хооронд БНХАУ-д 300 орчим хүний аминд хүрсэн юм. Тэгвэл энэ вирус хүнээс илэрсэн өөр тохиолдол одоогоор үгүй ажээ.

Шувууны томуу төст вирус БНХАУ-д олон төрөл байдаг ч тэдгээр нь хүнээс илүүтэй шувуудад аюул тээж байдаг юм.


Эх сурвалж:UNILAD