Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн психометрикч, сэтгэл засалч , Шинжлэх ухааны магистр Б.Жавзан зөвлөж байна.

Бид суралцахуйн бэрхшээлтэй ADHD буюу анхаарал хомсдол түрэгдэлтэй, дислекси буюу уншиж сурахад бэрхшээлтэй, дисграфитай буюу дүрэм болон үг бичих асуудалтай гээд олон янзын суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг оношилсоор эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх ажил хийсээр байна.

Суралцахуйн бэрхшээлд хэд хэдэн ГАШУУН ҮНЭН бий.

1. Гашуун үнэн нь суралцахуйн бэрхшээл удамшдаг   

Суралцахуйн бэрхшээлийн энэ шинжүүд бүгд удамшдаг. Хүүхдийн хүүхдэд ч бас л удамшина. Суралцахуйн бэрхшээл маш хөнгөн, бага, дунд, их гэсэн хэлбэрүүдтэй байдаг юм. Их багаас үл хамааран хүүхдүүдэд илэрч болно. Тиймээс та өөрөө төгс биш тул хүүхдээсээ төгс байхыг бүү хүс. Төгс биш гашуун бодит үнэнтэйгээ нүүр тул. 

2. Гашуун үнэн эцэг эхийн арга барил

Таны хүүхдээ өсгөх арга барил бол хүүхдийн хүмүүжлийн толь юм. Иймээс суралцахуйн бэрхшээлийн даван туулах цорын ганц арга бол хүмүүжил төлөвшлийн нөлөө юм.

Та хүүхдээ хэчнээн сайн багшид даатгаад ч нэмэргүй! Хүүхдэдээ гаргаж байгаа цаг хугацаа таны өөрийгөө хүмүүжүүлэх замаар хүүхдэдээ нөлөөлөх ур чадвараас хамаарна.

3. Гашуун үнэн хэзээ ч эмчлэгдэхгүй, алга болохгүй.

Тиймээс насан туршдаа таныг болон таны хүүхдийг дагана. Иймээс зуршил дадлаар дамжуулан бид суралцахуйн бэрхшээлийн даван туулдаг ба тухайн зуршлыг байнга давтахгүй бол мартагдана.

4.Та өөрөөсөө бүхнийг эхлээрэй

Гашуун үнэн суралцах бэрхшээлтэй эцэг эх өөрсдөө сэтгэл хөдлөлөө зохицуулах асуудалтай зарим нь бүр эмгэгтэй байдаг. Гэтэл эцэг эх нь хүүхдүүдийнхээ сэтгэл хөдлөлийн оюун ухаанаа хөгжүүлэх төлөвшүүлэх гол хүмүүс шүү дээ.

Иймээс л бид та өөрийгөө олж харна уу та өөрөөсөө бүхнийг эхэлнэ үү гэж цаг эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг. Сэтгэл хөдлөлөө зохицуулах, хянах чадвар сулаас болон зарим хүүхдүүд түрэмгийлэх, сахилгүйтэх зан үйлийн эмгэгтэй болон ирсээр байна. Зарим нэгэн бүр сэтгэл санааны хямралтай дорой нэгэн хүн болдог.

Иймээс л  эцэг эхээс өөрөөсөө эхлэн өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрийн тань үнэнийг бодит байдлыг хэлсэн сэтгэлзүйчийг  муулаад явах биш өөрчлөлтийг өөрөөсөө эхлэ. Таны төлөвшүүлсэн хүмүүжлийн арга зүй үр хүүхдийг чинь ирээдүйн сайн эцэг эх болох амьдралын сайн хичээл болно.

5. Гашуун үнэн эрт арга хэмжээ ав

Аль болох эрт оношлуул, өөрсдөдөө зөвлөгөө ав. Эрт өөрөө өөрөөсөө өөрчлөлтийг эхлээрэй.

Ялангуяа 1 дүгээр ангид ороход огцом илэрдэг. Хүүхдийн хөгжилд маш чухал үе 1-5 дугаар ангид та хүүхэдтэйгээ тулж ажиллавал хүүхэд бэрхшээлээ даван туулж бусдын тусламжгүйгээр суралцан бие даадаг.

Цаашид өөрөө академик боловсролын бэрхшээлийг даван туулна. Бодит үнэнийг хэлдэг, үнэнийг хэлээгүйгээс хүлээж авахад хэцүү байна гээд өнгөрөөсөөр хоцрогдол үүссэн гашуун туршлага ч бидэнд бий. Иймээс баахан  оношилгооны төв, сургалтын байгууллага баахан солиж, тэр сайн энэ сайн гэж ийш тийш үсчиж цаг хугацаа, мөнгөө дэмий бүү үр, хүүхэд тань тус хугацаанд өсөж том болсоор гол нь хүмүүжлийн цаг хугацаагаа алдсаар байна.

6. Гэмт хэрэгтэн, элдэв асуудалтай хүмүүсийн ихэнх нь сурах бэрхшээлтэй байдаг. Иймээс эрт оношлуулж эрт арга хэмжээ авахгүй хүүхэд сургуулиас гарах, асуудалд холбогдох, сэтгэцийн эмгэгээр өвдөх гээд ирээдүйд гарах сөрөг нөлөө их.