"Apple" компани удаан хүлээлгэсэн "МacBook Air" зөөврийн компьютерынхоо дараагийн загварыг цоо шинэ дизайн, илүү нимгэн, өндөр чанартай ретина дэлгэцтэйгээр тун удахгүй олонд дэлгэнэ гэж Блүүмберг агентлаг мэдээллээ. 

Тус компанийн MacBook Pro загварын 12 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер хэрэглэгчдийн анхаарлын төвд байсан учир "MacBook Air" зөөврийн компьютерын шинэчлэлтийн асуудал хойшлогдоод байсан ч удахгүй нээлтээ хийхээр болжээ. Шинэчлэгдсэн загварууд нь илүү нимгэн ирмэгтэй, өндөр чанартай ретина дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм.

Apple компани мөн адил орхигдоод байсан Mac компьютерын жижигрүүлсэн хувилбар Mac Mini загварыг шинэчилж, өндөр багтаамж, процессорын боломжуудыг нэмж байгаа аж.  Энэхүү Mac Mini загвараа программ хангамж хөгжүүлэх, гэр театр болгон ашигладаг үнэнч хэрэглэгчиддээ тохируулан хийж буй учир өмнөх загвараасаа өндөр үнээр борлуулна гэдгийг Блүүмберг онцолжээ. 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Apple компанийн мэргэжилтэн Tim Cook хэрэглэгчиддээ хандан "Бид техник хангамжийг шинэчилэн бүтээгдсэн Mac Mini компьютерыг мартаагүй. Мac Mini-ийг урагшилж буй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтын чухал хэсэг болгохоор төлөвлөгөө боловсруулан ажиллаж байнахэмээн цахим хуудсаараа мэдэгдэж байсан юм

Apple компани энэ есдүгээр сард Iphone утасны шинэ гурван загвар танилцуулна гэсэн яриа хүмүүсийн дунд тараад буй юм. Мөн зарим нь  9 дүгээр сард Аpple-ийн нэг эсвэл хоёр Маc компьютер худалдаалагдаж эхэлнэ гэж шзэж буй юм.

Гэвч тус компани 9 дүгээр сарын үйл ажиллагаа нэг сараар хойшлуулах магадлал өндөр байна.


Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall