Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ууган хамтлаг Баян Монгол чуулга “Баян Монгол-2023” шилдэг уран бүтээлийн аялан тоглолтоо зүүн аймгуудаар тоглох гэж байна. 

Энэ жил тус чуулгын 54 жилийн ой тохиож байгаа юм.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд МУГЖ Б.Мөнхбаатар /уртын дуучин/, СТА Н.Наранбаатар /Наагий/, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр нарын дуучид оролцож өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээ толилуулах гэнэ.

Тоглолтын хуваарь:

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум соёлын төвд энэ сарын 22-ны 19:00 цагт

Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт энэ сарын 23, 24-ний 19:00 цагт

Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад энэ сарын 25-ны 19:00 цагаас тус тус тоглоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88003041, 99084957