Х.Оргил
06 сарын 08, 2019
Болгар улсын иргэн 22 настай Андрей бүсгүй барби хүүхэлдэй шиг болохын тулд жилийн дотор 15 удаа гоо сайхны мэс засалд оржээ.
Тэрээр энэхүү этгээд шийдвэрийнхээ тухай ярихдаа "Би багаасаа л барби хүүхэлдэй шиг болохыг хүсдэг байсан. Нэг л өдөр ингэж миний мөрөөдөл биелсэн. Гэхдээ амар байгаагүй, 15-аас ч олон удаа хагалаанд орлоо" хэмээн ярьсан байна.
Бүсгүй өөрчлөгдсөн дүр төрхөө нийгмийн сүлжээнд оруулахад "Чи хэтрүүлчихэж", "Нугас шиг харагдаж байна", "Лохнас нуурын мангас шиг болчихож" гэсэн сэтгэгдэл үлдээжээ.
Гэсэн хэдий ч Андрей өөртөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэдний үгсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.