Бангладеш улсын иргэд дээвэр дээрээ цэцэрлэгжүүлэлт хийж байна. 

Дээврийн цэцэрлэгтээ шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарих нь өрхийн хоол тэжээлийг нэмэгдүүлж, байгаль орчинд эерэгээр нөлөөлнө гэж Бангладешийн дээврийн цэцэрлэгчид үзэж байгаа ажээ.

Мөн энэ төрлийн аж ахуй нь орлогын шинэ эх үүсвэр болж, төрөл бүрийн шувууд, нэн ховор төрлийн шавьжаар байгальд биологийн олон янз байдлыг бий боломжтой гэнэ. 

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дээвэр дээрх цэцэрлэгийг амжилттай байгуулахын тулд бат бөх дээвэр, ус зайлуулах зөв систем байхад л хангалттай гэжээ.

Богура дахь дээврийн цэцэрлэгч- Асиф Икбал:

-Би 2014-2015 онд 1-2 кактусаар цэцэрлэгээ эхлүүлсэн. Кактус 1-2, 2-4 гэх мэтээр томрох тусам би аажмаар кактусыг илүү хайрлаж, том цэцэрлэгт хүрээлэн болох боломжтойг ойлгосон. 

Кактус, бонсай, янз бүрийн цэцэг, гоёл чимэглэлийн ургамлуудыг  цуглуулж аажмаар нэмэгдсээр байна. Одоо энэ онд миний цэцэрлэг дээврийн цэцэрлэгүүд дундаа хамгийн том цэцэрлэгүүдийн нэг болно. 


Шер-Е-Банглагийн хөдөө аж ахуйн их сургуулийн туршилтын эко төв, дээврийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрхлэгч, профессор, доктор- Мохаммад Махбуб Ислам:

-Тогтвортой дээврийн цэцэрлэгжүүлэлтийн хувьд цөөн хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. 

Эхний ээлжинд дээврийн бат бөх байдал, цэцэрлэгийн ачааллыг даах чадвартай, усны түгжээ байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. 

Дээвэр нь зориулалтын ус зайлуулах системтэй байх ёстой. Үүний тулд барилгын инженертэй зөвлөлдөж болно. Хэрвээ дээвэр нь хуучирсан бол барилгад эвдрэл гэмтэл учруулахгүйн тулд зохих ёсоор бетон зуурмаг хийх замаар ус зайлуулах системийг янзлах боломжтой. 

Бичлэг үзэх:


Дака дахь Шер-Е-Бангла Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн профессор, доктор -Назрул Ислам:

-Үүнийг эдийн засгийн хувьд ашигтай болгохыг хүсч байвал олон асуудлыг авч үзэх хэрэгтэй. 

Тариаланчид газар нутагтаа асар их хөрөнгө оруулалт хийж хүнсний ногоо тариалсан ч үргэлж ашигтай байж чаддаггүй. Тиймээс дээвэр дээр ашигтай газар тариалан эрхлэхийн тулд газар тариалангийн сонголт, ашигласан материалын зардлыг багасгах зэрэгт нухацтай хандах хэрэгтэй. 

Газар тариалан нь босоо биш хэвтээ байх ёстой. Учир нь дээвэр дээрх орон зай маш хязгаарлагдмал тул хэвтээ системийг ашиглавал газар тариалангийн талбай маш бага болно. Тиймээс бид дурдсан бүх зүйлийг анхаарч үзээд дээврийн цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөгөөг гаргах ёстой.

Эх сурвалж: A24 News Agency