Б.Баясгалан
10 сарын 16, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Засгийн газраас 2021 оны төсвийн төсөлд тусгасан бодлогын гол арга хэмжээнүүдээ танилцууллаа.
Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
- Борлуулалтаа нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ.
- Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болно.
- Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болно.
- Хүнд суртал, чирэгдэл, дараалал, чанаргүй үйлчилгээ, хувь хүнд учирдаг төлбөрийн дарамтыг бууруулсан эрүүл мэндийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх болно.
- Эмнэлгийг биш үйлчлүүлэгч-иргэнийг дагасан, эм, тариа, эмчийн цалинд бус харин эмчлэн эдгээсэн хүний тоо, эмчилгээний чанарт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж байна.
- Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох шаардлагатай байна. Боловсролын салбарт хийгдэх цахим шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийнэ. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарна.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хүртээмжийг сайжруулна.
- Их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх санхүүжилтийн тогтолцооны үр шимийг эмч, багш нар нэгэн адил хүртэх ёстой. Эмч, сувилагчдын цалин хөлсийг үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, чанартай нь уялдуулж, багшийн цалин хөлсийг сургасан хүүхдийн сурлагын чанартай холбож олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.
- Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах, мөн аймгийн төвүүдийн утааг бууруулах зорилтыг ирэх онд тавьж байна.
- Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэлтэй төрийн албан хаагчийн мэдээлэлд суурилсан Төрийн албаны цалин хөлсний нэгдсэн системийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ. Төрийн бүх шатны байгууллагын орон тоонд хяналт тавьж, давхардсан болон илүүдэл орон тоог бууруулах зэргээр цалин хөлсний оновчтой, ил тод, шударга тогтолцоог бүрдүүлж зардлын өсөлтийг тогтворжуулна.
- Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ.
- Өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгойг бэлчээрийн хүрэлцээтэй уялдуулахын зэрэгцээ орон нутагт төсвийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгоно.
- 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
- Зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлнэ.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.221] ・ 2020.10.18 Хариулах
Эрдэнэтд 14р сургуульд мэдрэл муутай орилж хашгирсан эмгэн бн хичээл дээрээ юууууч зааж чадахгүй эцэг эхчүүдийг өөрсдөө хичээлийн сайн сургаж хий ангидаа зурагт тоос сорогч өөртөө утас хүртэл авхуулж галзууржаа авгайчуудаа зайлуулаач
Зочин [202.126.90.19] ・ 2020.10.17 Хариулах
Tsetserlgiin bagshiig eeljtei bolgoy oo
Зочин [192.119.160.47] ・ 2020.10.16 Хариулах
сургалтын чанар маш муу байгаа нь тулын үнэн. Гэхдээ сургалтын орчинг нь сайжруулж өгчихөөд иймэрхүү юм хуцаж баймаар юм. 50, 60, 70 хүүхэдтэй ангид зааж байгаа багшаас чанар нэхэх хэцүү биш үү? Багш нарын хөгжил, төлөвшилд ч анхаарах ёстой. Тэгэхгүй бол аргацаасан, сурагчаасаа өө сэв эрж хайсан, сурагчаа самбарт гараад хэдэн үсэг тоо бичсэн ч элдвээр шүүмжилж байна, босож явлаа гээд хүүхэд гутааж байна, ингэснээрээ сурагчаа өөртөө дургүй болгож байна, сурах сонирхолгүй болгож байна, хүүхдийг стресдүүлж байна, ийм авгай нарыг зайлуулах хэрэгтэй.
Зочин [66.181.161.64] ・ 2020.10.16 Хариулах
Төрийн үйлчилгээний салбарийн цалинг нэмэх хэрэгтэй шүү муу муухай бүхийл юмыг хийдэг хүмүүс
Зочин [202.9.47.16] ・ 2020.10.16 Хариулах
Багш хичнээн хичээгээд сурагч хийхгүй эцэг эх нь тоохгүй тэр бүү хэл хичээлд нь суулгах гэж араас нь хөөцөлдөнө очихоор архичин цугласан газар хөөгдөнө туугдана доромжлуулаад буцна.Өнөө сурагч байхгүй юм зарах гээд байхгүй за тэгээд зарим нь сургууль дээр ирж дулаацаж бгаа ч хүүхэд бна шдээ.Сургалт гэдэг бол зөвхөн ганц хүний үйл ажиллагаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй !!!
Зочин [202.55.188.36] ・ 2020.10.16 Хариулах
tsaling suragchiin duntei xolboj nemdeggui shuu!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Санал болгох
1 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
2 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
3 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
4 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
5 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
Холбоотой мэдээ
Нийгэм
ФОТО: Ардын уран зохиолч Тангадын Галсан Хөдөлмөрийн баатар цол хүртэв
Л.Дэлгэрмаа ・ 07 сарын 06, 2022
Улс төр
У.Хүрэлсүх: Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна
Х.Оргил ・ 12 сарын 21, 2020
Улс төр
У.Хүрэлсүх охидын хамт сонгуульд санаа өглөө
П.Мөнгөнсор ・ 06 сарын 09, 2021
Улс төр
У.Хүрэлсүх, Д.Энхбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын нэг Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч болох нь
Б.Баясгалан ・ 05 сарын 02, 2021
Улс төр
УИХ: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцрууллаа
Б.Баясгалан ・ 01 сарын 21, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.