Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган” салбар бүрд болж байна.

Боловсролын салбар энэ хүрээнд “Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамтын санаачилга-шийдэл” чуулганыг 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт есөн дүүрэг, 21 аймгийн 2,300 сургууль, цэцэрлэгийн 30 мянган багш ажилтан оролцов.

Оролцогчид сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг дэмжиж ажиллахад мэргэжлийн онцлог, чиг үүрэг, нөхцөл байдал хэрхэн нөлөөлдөг талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилтнууд хүүхдийн эрх, хамгааллын талаар нэгдсэн ойлголттой байж хүүхдийн ялгаатай байдлыг ойлгодог, хүндэтгэн, хамгаалдаг байхыг чухалчлав. Мөн зүй бус хандлагыг үл тэвчиж, тэдэнд учирч буй бэрхшээлийг цааш уламжилдаг, нийгэм сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэхэд өөрийн хариуцсан ажил, албан тушаалын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриалсан юм. 

 

Эх сурвалж: БШУЯ