БАКУ. /TASS/. Баку хотноо болж буй ДАШТ-ий багийн тэмцээнд ОХУ-ын уран сайхны гимнастикийн шигшээ баг алтан медаль хүртжээ.

Ур чадварын дүнгээр ОХУ-ын шигшээ баг 186.500 оноо цуглуулж чадсан байна. ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд ихэр эгч дүүс Дина Аверина, Арина Аверина болон тамирчин Екатерина Селезнева нар багтжээ. Багийн тэмцээнд Израилийн тамирчид  174.750 оноогоор хоёрдугаар байрыг эзэлсэн бол Беларусийн шигшээ баг 168.550 оноогоор гуравдугаар байрыг эзэлжээ. 

Багийн тэмцээнд дор хаяж гурван тамирчныг гурван төрөлд оролцуулж, тамирчин бүрийн хамгийн шилдэг үзүүлэлтээр багийн дүнг тооцоолж гаргадаг байна. Уран сайхны гимнастикийн ДАШТ энэ сарын 22-нд өндөрлөх юм. 


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг