Барууны makeup артистууд Азийн гоо сайхны брэндүүдийг шагшин магтдаг нь гайхах зүйл биш. Сормуусны будаг нь л гэхэд аогино сормуусанд зориулсан жижиг багстай байдаг. Түүнчлэн зузаан тод гаралтгүй болохоор сормуус доош буулгадаггүй гээд олон давуу талтай. Ингээд хэдхэн түрхэхэд л өтгөн, дэрвэгэр, урт харагдуулах K-Beauty маскараг харцгаая. 

1# Laneige String Long Lash Mascara, $34 


Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой энэхүү маскараг сормуус уртасгах полимерээр хийсэн тул зузаан харагдуулахгүйгээр олон давхарлах боломжтой. Нарийн багстай учир жижиг сормуусны эхлэл, төгсгөл гээд бүх хэсэгт хүрнэ. 

2# Unny Club Plus Active Volume Mascara, $17.90


Давхар хальсан найрлагатай тул түрхэхэд маш зөөлөн, чийглэг байдаг. Мөн хатсан хойноо хагарч, давхарга үүсэхгүй. Сормуусыг удаан хугацаанд дэрвэгэр хэвээр байлгадаг. Халуун, чийглэг уур амьсгалтай нөхцөлд тохирно. 

3# Peripera Ink Black Cara Volume Curling, $17.90


Өдөр дуусаагүй байхад сормуусны будаг урсаж, хайлах шиг түвэгтэй зүйл байхгүй. Элбэнх шиг нүдтэй болохыг хүсэхгүй байвал энэ будаг л хамгийн зөв сонголт. Усны хамгаалалт гэдгийг харуулсан бөгөөд урт, дэрвэгэр, өтгөн байдлыг өдөржин барьна.

Candylab Long Lash Black Mellowcara, $20


Хүүхэлдэй шиг сормуустай болохыг хүсвэл сормуусыг маш нарийн ширхэгтэй бүрхүүлээр бүрхэж сормуусны ширхэг бүрийг өтгөн харагдуулдаг энэхүү маскараг сонгоорой. Түүнчлэн тас хар өнгөтэй болохоор нүдийг тодруулж, том харагдуулна. 

Aprilskin Fixing Dual Cara, $21 


Нэг талдаа суурь болон засагчтай, нөгөө талдаа сормуус өтгөрүүлэгчтэй энэ маскара шингэн, богино сормуусыг хэдхэн минутын дотор л супер дэрвэгэр болгоно. Суурь, засагч нь сормуусанд тэжээл өгч хамгаалах үүрэгтэй. Бүрмөсөн хатсан хойно будгаа хүссэн хэмжээгээр түрхээрэй. Энэхүү сормуусны будаг бичил ширхэгтэй учир хэчнээн уртассан ч буухгүй байх давуу талтай. Эцэст нь засагчаа дахин нэг түрхэж өдөржин буухаас хамгаалаарай.

Moonshot Lash Infinite Mascara, $26


Бага зэрэг муруйлттай, шомбон үзүүртэй багсын тусламжтай доод сормуусанд будаг түрхэхэд хялбар болж өгсөн. Нүдний угийн жижиг сормуус ч будаггүй хоцрохгүй. Хэдий арилаж буухгүй олон цаг тэсвэртэй ч будаг арилгагчаар амархаан арилдаг. 

3CE Pink I'm Good Mascara, $31


Өнөө орой үдэшлэгт явах гэж байна уу? Тэгвэл энэ сормуусны будаг хамгийн сайн найз тань байж чадна. Гурван бүрээст полимерээс бүрдсэн энэхүү маскара сормуусыг уртасгаж, өтгөрүүлж, дэрвэгэрийг түгжинэ. Цаашилбал, хөлс, халуун, харшлын нулимсыг зайлуулдаг тул хэдэн цаг хэлбэр дүрсээ алдахгүй.