Тогтохбаярын Ариунзаяа
09 сарын 16, 2025
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж буй. Үүний нэг болох Тусгай замын автобус (BRT) төслийн чиглэл нь П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг баруун талаас Глобал сургуулийн баруун тал хүртэл нийт 12.9 км үргэлжлэх бөгөөд 19 зогсоолтой байна. Уг төслийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.

Уг төслийн хүрээнд чигийн дагуух автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженерийн шугамыг газар доогуур хонгилын системд шилжүүлнэ. Ингэснээр цаашид зам ухаж хөндөхгүйгээр засвар, үйлчилгээ болон шугам солих ажлыг хийх боломжтой юм.
Тусгай замын автобус нь замын хөдөлгөөний оргил цагт 6000, өдөрт 25’000-35’000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд дундаж хурд 20-25 км/ц байна. Энэ нь замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэх тооцоололтой аж. Үүнээс гадна агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах тооцоолол гарсан.
Энд дурьдахад, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, есдүгээр сарын 3-нд Зам, тээврийн яамны Авто тээврийн салбарын Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн, дэмжээд буй.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.82.153] ・ 2025.09.17 Хариулах
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.