АНУ-ын “Warner Bros.” компанийн шинэ уран бүтээл “Aquaman” кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо тэргүүлж байна.

Тус кино нь нээлтээ хийснээс хойш Хойд Америкийн кино театруудаас нийт 260 орчим сая ам.долларын ашиг орлого олсон бол дэлхий даяарх орлогын хэмжээ 640 сая ам.доллар хэдийнээ давжээ. Түүнчлэн “Aquaman” кино нь супер баатрын тухай кинонууд дундаас хамгийн их ашиг орлого олсон киногоор шалгараад байна.

Киноны уран бүтээлчдийн мэдээлснээр, киног бүтээхэд 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан ажээ. Шилдэг кинонуудын жагсаалтын хоёр, гуравдугаар байрт аймшгийн “Escape Room” болон зөгнөлт мюзикл кино болох “Mary Poppins Returns” кино тус тус шалгарчээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP