Бокс оффисуудаар тэргүүлж байгаа “Aquaman” киноны гол дүрийн жүжигчин Жейсон Момоа өөрийн төрөлх муж Айовад айлчлан гэр бүл найзууддаа гэнэтийн бэлэг барьсан бөгөөд тэр дундаа эмээгээ эргэж очсон нь үзэгч фенүүдийнх нь сэтгэлийг хамгийн их хөдөлгөжээ. 

Богино хэмжээний баримтат кино болох “On the Roam”-д “Game of Thrones” цувралын од гэр бүл, найз нөхөдтэйгөө хэрхэн уулзаж байгаа нь гардаг ба өөрийн очих дуртай байсан газруудын нэг болох “Kung Fu Tap & Taco” нэртэй нутгийн ресторанд тэдэнтэй айлчилдаг. 

39 настай жүжигчин, Хавайд төрсөн бөгөөд хүүхэд насаа Айовад өнгөрүүлжээ. 

Уг аялалынхаа явцад тэрээр Мабел эмээгээ эргэн очсон ба хамт авахуулсан зургаа инстаграм хуудсандаа байрлуулсан нь фенүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөж, нүдийг нь норгоод авсан гэнэ. 

Тэдний цагийг хэрхэн хамтдаа өнгөрүүлж байгаа нь үнэхээр хайр хүрмээр хэмээн фенүүд нь сэтгэгдэлээ бичсэн байна. 



Эх сурвалж: https://nextshark.com