Peak.mn
02 сарын 17, 2025
Саяхныг хүртэл Apple брэндтэй хамтран стандартын дагуу нээсэн албан ёсны дэлгүүр Монголд цор ганц байсан бөгөөд энэ нь Sain Electronics-ын Шангри-Ла Молл дахь Apple Mono Store юм.
Тэгвэл хэрэглэгчдэдээ улам ойртож, Apple брэндийн албан ёсны эрхтэй 2 дахь Mono Store-ыг мөн Sain Electronics компани Хүннү Моллын 1-р давхарт амжилттай нээжээ.
Нээлтийн үйл ажиллагаа болж өндөрлөсөн бөгөөд нээлтийн үеэр
Түүнчлэн Apple брэндийн үнэнч фенүүдийг төлөөлж, та бидний танил дуучин А.Хишигдалай, инфлюнсер Б.Баттөр /Ангууч/ нар нээлтийн үйл ажиллагаанд худалдааны зөвлөхөөр ажиллаж, гэнэтийн бэлэг барьсан юм.
Apple брэнд албан ёсны борлуулагчдаа Multi Store эсвэл Mono Store гэсэн хоёр төрлийн дэлгүүр нээх эрхийг өгдөг.
Multi Store нь электрониксийн бусад брэндийн бүтээгдэхүүнтэй хамт Apple брэндийн ширээ эсвэл булан гарган борлуулдаг. Ийм дэлгүүрүүд Монголд олон байдаг бол Mono Store дэлгүүр нь зөвхөн Apple брэндийн бүтээгдэхүүнийг дагнан борлуулах онцгой эрхийг хэлдэг. Apple брэнд Сайн Электроникс компанитай хамтран ийнхүү Монголд 2 Mono Store дэлгүүрийг амжилттай нээж үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
Ийнхүү Албан ёсны эрхтэй Mono Store Монголд байгуулагдсанаар албан бус шугамаар баталгаагүй бүтээгдэхүүн авч хохирох эрсдэлээс хэрэглэгчдээ сэргийлж буй явдал юм. Албан ёсны дэлгүүрээс худалдан авалт хийх нь олон давуу талуудтай ба дараах давуу эрхүүдийг онцлож байна:
Sain Electronics нь үйлчлүүлэгчиддээ бэлэн төлөлтөөс гадна хувааж төлөх, 100% урьдчилгаа төлбөргүй, 24 сарын хугацаатай лизингийн үйлчилгээ зэрэг төрөл бүрийн төлбөрийн уян хатан нөхцөлүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.
Apple брэндийн iPhone, iPad, Air Pods, Macbook, iMac гэх мэтчилэн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс албан ёсны эрх, баталгаатайгаар сонгон авахыг хүссэн хүн бүрийг Apple Mono store дэлгүүрээр тав тухтай үйлчлүүлэхийг урьж байна.
Хаяг: Хүннү Молл 1-р давхар, Apple Mono Store
Шангри-Ла Молл 1-р давхар, Apple Mono Store
Утас: 7010-3366
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.