Энэ зургаан сард болсон олон улсын хөгжүүлэгчдийн хурлаар Apple компани анх удаа дэлгэцэн дээрээ ижил хүйстний бахархлын тэмдэгтэй ухаалаг цагаа танилцуулсан. ЛГБТ хүмүүсийн гадуурхахыг эсэргүүцэж, тэдний бахархлын өдрийг тэмдэглэхээр солонгын өнгөтэй далбаанаас сэдэвлэн энэхүү тэмдэгтийг зохиожээ. 

Компани хязгаарын хүрээнд тэгш эрх, олон талт байдлын үзэл бодлоо илэрхийлж ижил хүйстнүүдийн бахархлын бичлэг  сурталчилсан байна. IOS хөгжүүлэгч Guilherme Rambo оросын нутаг дэвсгэрт iphone-той холбогдсон ухаалаг цаг дээр бахархлын тэмдэгтийг гаргахыг хатуу хориглосон байсныг олж мэдсэн байна. Reddit хэрэглэгчид болон Apple-н дэмжлэгийн форумын хэрэглэгчид сүүлийн рэдэн сарын турш Орос улсад яагаад бахархлын тэмдэгтэй цаг ирэхгүй байгааг асуусаар байв. Үүний дагуу шалгахад оросын нутаг дэвсгэр дээр утасны байршлаа тохируулсан даруйд бахархлын тэмдэгтэй нүүр солигдож байсан аж. Apple компани мөн ЛГБТ байгууллагуудад хандив өгөх зорилгоор тусгай бахархлын тэмдэгтэй цагны оосор гаргасан боловч Орос улсад мөн адил зарагдаагүй юм. 2014 оны Орос улсад болсон өвлийн Олимпын наадмын үеэр Google компани Оросын ижил хүйстний эсрэг хуулийг анзаарч нүүр  хуудсаа солонгын өнгөтэй болгосон. Гэвч Оросын google нүүр хуудас солонгын өнгөтэй лого болон олимпын агуулга ашиглахыг өөрчилж спортод оролцож буй ямар ч төрлийн хувь хүнийг ялган гадуурхахгүй гэсэн утгыг зөрчсөн юм.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall