ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нарын худалдааны хэлэлцээ ойрын хоёр долоо хоногт үргэлжилнэ гэж АНУ-ын Сангийн яам даваа гарагт мэдээлжээ.

С.Мнучин “Fox Business Network” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, хоёр талын хэлэлцээ ирэх долоо хоногт бус түүний дараагийн долоо хоногт үргэлжилнэ гэж бодож байна гэжээ. Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон төлөөлөгчдийн түвшний уулзалтаар хоёр талын санал зөрөлдөөнийг зохицуулахад ахиц дэвшил гарсан хэмээн хэлсэн байна. 

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ дараа долоо хоногт үргэлжлэх төлөвтэй байна гэж С.Мнучин даваа гарагийн өглөө мэдэгдсэн байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг