АНУ-ын цахим худалдааны томоохон төлөөлөгч “Amazon” компани хоёр дахь төв байраа байгуулах хотоор Вашингтон хотыг сонгож магадгүй гэж “Washington Post” сонинд мэдээлжээ.

Сонины нийтлэлд тэмдэглэснээр, “Amazon” компани Виржиния муж улсын хойд хэсэгт оршдог Кристал Ситид шинэ төв байраа нээхээр судалж байгаа бөгөөд энд АНУ-ын Батлан хамгаалахын яам болон олон улсын нисэх буудал байрладаг юм.

Тус компанийн эхний төв байр Вашингтон муж улсын баруун хойд нутгийн Сиэтл хотод байрладаг бөгөөд Хойд Америкт хоёр дахь төв байраа нээхээр төлөвлөж байгаа тухайгаа компанийн төлөөлөгч өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдсэн ажээ.

“Amazon” компанитөв байраа байгуулснаар орон нутгийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах тул дээрх мэдээллийн дараа нийт 238 хот болон бүс нутаг төв байрыг байгуулах хүсэлтийг уг компанид гаргасан байна. Ажиглагчдын тооцоолж буйгаар, тус компани шинэ төв байрыг байгуулах үйл ажиллагаанд 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа бөгөөд 50 мянган хүнийг ажлын байраар хангах аж.

“Amazon” компанийн захирал Жефф Безос нь мөн “Washington Post” сонины эзэн бөгөөд Вашингтон хот дахь дээд зэрэглэлийн хороололд тансаг харш эзэмшдэг ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK