Amazon

Amazon.com дэлхий дээрх хамгийн том онлайн борлуулагч бөгөөд 90-ээд оны дунд үед гражнаас бизнесийн гараагаа эхэлсэн. Компаний гүйцэтгэх захирал Жефф Безос нь Америкийн Сиатал мужид интернетийн компани байгуулахаасаа өмнө Wall Street-ийн нэгэн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Түүнээс хойш уг сүлжээ хүнс, компьютер технологи болон олон шинэ бидний хэрэглэдэг үйлчилгээнүүдээр дүүрчээ. Компани нь 1994 онд үүсгэн байгуулагдсан, 566,000 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 719 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 2020%.


APPLE 

Сонирхолтой факт: Компаний үүсгэн байгуулагч Стив Жобс нь 1985 онд 30 настайдаа уг компаниас халагдаж байжээ. Энэ компаний тухай олон зүйлийг нурших хэрэггүй болов уу. 2015 оны Голдэн Глобын шагнал хүртсэн “Стив Жоб” киног үзэхэд л хангалттай. Компаний түүх 1970 онд , компаний гурван үүсгэн байгуулагчид анхны хувийн компьютерыг худалдаанд зориулан амжилттай бүтээснээр эхэлсэн. Сүүлд нь бид бүхний мэдэх бүх цаг үеийн хамгийн амжилттай гар утас болох Iphone-г үйлдвэрлэсэн. 1976 онд үүсгэн байгуулагдсан, 123,000 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 875.3 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 770%.


Facebook 

Сонирхолтой факт: Үүсгээд сар ч болоогүй байхад, Харвардын талаас их оюутнууд аль хэдийн уг платформд бүртгүүлсэн байна. Фэйсбүүкийн хэрхэн үүссэн түүхийг мэдэхийг хүсвэл, “ The Social Network”  киног үзээрэй. Уг кинонд нийгмийн сүлжээг Харвардын их сургуульд хэрхэн үүсгэсэн, уг сүлжээний санааг хэрхэн алдаж, шүүхдэсний эцэст ялж байгааг харуулдаг. 2004 онд үүсгэн байгуулсан, нийт ажилчдын тоо 25,105, компаний зах зээлийн нийт үнэлгээ 520 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 483%.


Alphabet

Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчид Станфордын их сургуулийн төгсөх оюутан байхдаа судалгааны төсөл эхлүүлсэн нь тус сургуулийн сэрвэрт жил гаран байршсан байна. 

Тус корпорацийг 2015 онд Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж болон Сергей Брин нар байгуулсан. Компанийг бий болгосон гол зорилго нь Google-ийн интернэт бизнесийг бусад салбараас салгах байсан ажээ. Энэхүү бүтцийн өөрчлөлт нь компаний түүхэнд томоохонд тооцогддог. Нийт 72,053 ажилтантай, компаний зах зээлийн нийт үнэлгээ 784,2 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 411%.


Microsoft

1975 оны 4 сарын 4-нд Билл Гэйтс болон Пол Аллен нар үүсгэн байгуулсан, өдгөө дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч компани юм. Мicrosoft-ийн хувьцааг нээлттэй арилжаанд оруулахад 10 жилийн хугацаа шаардсан ба тухайн үедээ 61 сая доллар босгосон нь Билл Гейтсийг дэлхийн хамгийн баян нэгэн болгосон юм. Энэ цагаас хойш технологийн хөрөнгө оруулалтын найдвартайд тооцогдох болсон. Анх хувьцаа зарагдсан үнээсээ 70 дахин өссөн байна.Уг компани нь 124,000 ажилтантай, зах зээлийн үнэлгээ 724,2 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 231%.


Twitter

Шувууны жиргээ хэмээх нэртэй уг олон нийтийн сүлжээг friendstalker буюу найзын отогч хэмээн нэрлэх гэж байжээ.Твиттерийг ерөнхийлөгч Доналд Трампын хэрэглэдэг олон нийттэй харилцах харилцааны гол хэрэгсэлээ болгохоос өмнө твиттер нь олон нийтийн сүлжээнд том өөрчлөлт хийсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрт шуугиан тарьсан уг платформ нь өнөө үед дэлхий дахины мэдээллийн хэрэгсэлийн нэг хэсэг болсон байна. Өнгөрсөн хоёр жил өсөлт нь саарсан ч дахин буцаж ирж байгаа билээ.2006 онд үүсгэн байгуулагдсан, зах зээлийн нийт үнэлгээ 24,15 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт -28%.


SNAP Inc

Өмнө нь Picaboo нэртэй байсан бөгөөд 2012 онд SNAPCHAT нэрээр сольсон. Энэ нийгмийн сүлжээ нь нийгмийн нэг эрин үеийнхэнийг төлөөлдөг учраас “Снапчат эрин” гэж хүртэл нэрлэгддэг.Одоо цагт ахлах сургуулийн сурагчдын харилцааны нэг хэрэгсэл болжээ. Снап Инк өнгөрсөн жил нийтийн компани болж компаниа 24 тэрбум доллараар үнэлсэн  ч гурвны нэгээс илүү үнээ алджээ. Анх 2011 онд үүсгэн байгуулагдсан, нийт 3,069 ажилтантай, зах зээлийн нийг үнэлгээ 21,33 тэрбумам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт -33,3%.


ALIBABA

Сонирхуулж хэлэхэд үүсгэн байгуулагч Жак Ма их сургуульд Англи хэлийг сарын 12-оос 15 долларын цалинтай таван жилийн турш заасан байна.  Алибабаг Хятадын Амазон гэдэг ч түүнээс илүү юм. Энэ компани нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хөрөнгө босгож чадсан,  олон нийтэд хувьцаагаа санал болгоод 21.8 тэрбум ам.доллар өсгөсөн байна. Түүний үүсгэн байгуулагч Жак Ма бол дэлхий дээрх хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд Хятадад хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг гэдгийг хүмүүс мэдэх байх.1999 онд үүсгэн байгуулагдсан, нийт зах зээлийн үнэлгээ 496 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 108%.


NETFLIX

Нэтфликсийн дуудлагын ажилтанаас аваад шинээр ажилд орсон хүмүүсийн цалин цагын 18 ам.доллараас эхэлдэг. Нэтфликс нь эхний ээлжинд DVD-мэйл үйлчилгээг анх нэвтрүүлсэн ба улмаар онлайнаар үйлчилгээгээ үзүүлэх болсон байна. Өдгөө телевиз болон киноны салбарыг бараг давж гарах болжээ. Орчин үед хамгийн алдартай кино, телевизийн шоу, зарим бүтээлийг Netflix платформ дээр шууд байрлуулдаг болсон. Анх 1997 онд бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн, нийт 5400 ажилтантай,зах зээлийн нийт үнэлгээ нь 124,1 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 6259%.


PAYPAL

PayPal нь 2002 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш ердөө 4 жилийн дараа нээлттэй арилжаанд орсон бөгөөд eBay дийлэнх хувьцааг худалдаж авсанаар уг сайтад paypal-ийг нэвтрүүлсэн байна. Анх үүсгэн байгуулагдаж байхдаа нийтийн санал асуулгаар хамгийн хэрэггүй  10 бизнесийн нэгээр шалгарч байжээ. Энэ нь анх Coinity нэртэй байсан бөгөөд 2000 онд Elon Musk-ийн X.com компанитай нэгдсэн. Тэр үеэс хойш энэ нь дэлхийн шилдэг төлбөрийн процессоруудын нэг болоод байгаа ба бид дэлхий даяар олон тооны цахим худалдааны сайтууд дээр тэдний шошгыг харах боломжтой болсон юм. 1998 онд үүсгэн байгуулагдсан, нийт 18,100 ажилтантай, зах зээлийн нийт үнэлгээ 96,6 тэрбум ам.доллар, сүүлийн 10 жилийн өсөлт 129%.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PCMALL