"Хамтдаа-Миний ажлын байр буюу JOB FAIR -2017" ажлын байрны нээлттэй өдөрлөг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний паркад болно. Өдөрлөгийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн Газар, "Шинэ хөгжлийн түлхүүр" хөдөлмөрийн биржэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгж, компаниудад ажилд орох хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой юм.