"itools"-ийн хувьцааны захиалга даван биелж, 116.4 хувьд хүрлээ

Л.Баяржаргал
11 сарын 08, 2017

Ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх "itools" ХК-ийн хувьцааны захиалга өнөөдөр 116.4 хувьд хүрч, хугацаанаасаа өмнө даван биелжээ. Энэ талаар "itools" ХК-ийн үүсгэн байгуулагч А.Баттамир "Миний хувьд үүнийг Монгол улсад мэдээллийн технологи, тэр дундаа дата төвийн бизнес эрхлэх нь их боломж, ирээдүйтэй гэдгийг олон нийт болон олон улс харж байгааг илэрхийлж байна" хэмээв.

“itools” ХК нийт 1.3 тэрбум төгрөгийн хувьцааг олон нийтэд санал болгосон бөгөөд нэгж хувьцааны үнэ нь 100 төгрөг байсан юм.

Холбоотой сэдвүүд

itools

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.