Стефен Кинг бол дэлхий дахинаа аймшгийн зохиол бүтээлээрээ алдартай нэгэн билээ. The Shining, Pet Sematary зэрэг киноны зохиолыг бичсэн түүнийг нэг л аймшгийн киног дуусгаж чадалгүй орхидог гэдгийг та мэдэх үү?

Уг нь бодоход тэр олон нуруугаар хүйт даалгасан бүтээлийг үзэгч олонд толилуулсан хүн аймшгийн кино үзээд ч айдаггүй болов уу гэж төсөөлөгдөх ч үнэн хэрэгтээ түүнийг ч айлгадаг кино байдаг ажээ.

Тэрээр саяхан “Аймшгийн киноны түүх” нэртэй телевизийн цувралд зочноор уригдсан бөгөөд тус ярилцлагад өөрийн үзэх дуртай киноны жанр, зохиол бичихэд нь ихээхэн нөлөө бүхий кинонуудын тухай ярилцсан байна.

Тус ярилцлагын үеэр тэрээр өөрийг нь айлгаж орхисон аймшгийн киноны тухай ярьсан ба The Blair Witch Project гэх киног анх үзэхдээ дуусгаж ч чадалгүй орхиж байжээ. Тэр хэлэхдээ “Тухайн киног анх үздэг үед би эмнэлэгт, сэтгэцэд нөлөөлөхүйц тариа хийлгэчихсэн байсан юм. Хүү маань кино хуурцаг авчраад, “Та энийг үзэх хэрэгтэй” гээд асаасан. Кино дундаа  ороход би хүүгээ киног унтраахыг шаардаж байсан” гэжээ.

Түүнээс хойш Стефен Кингийн хувьд тус кино түүний хамгийн дуртай бүтээлүүдийн нэг болж, өөрөө ч түүнээс зарим нэг бүтээлдээ санаа авснаа хэлжээ.

Тэрээр өөрийн номдоо ч энэ тухайгаа бичсэн нь:

Блэйр Вич киноны тухайд нэг зүйл гэвэл энэ үнэхээр бодит дүрслэлтэй. Мөн яг жинхэнэ юм шиг л мэдрэгддэг. 

Бид бүгдийн л зүүдэлдэг, хамгийн аймшигтай зүүд шиг. Өөрийгөө үхэж гэж санаад сэрж ч чадахгүй тарчлаан хэвтэх тэр л зүүд шиг хэмээжээ.


Гэвч тус киног аймшигтай гэж үзсэн цор ганц хүн Стефен Кинг юм. 1999 онд кино театруудаар гарсан эл кино нь хэргийн ул мөр илрүүлсэн мэт кино зураглалтай бөгөөд түүнээс нь болж кино театрт сууж байсан үзэгчид дотор нь муухайрч, гарч явсан тохиолдол бишгүй гэнэ. 


Эх сурвалж: UNILAD