Оросын Альфа-Банкны төлбөр тооцооны газрын дарга Павел Рязанов блокчейнийг ашиглаж агаарын хөлгийг түлшээр цэнэглэх төлбөрийг яг цаг хугацаанд /real time/ нь хийх болсон үйлчилгээнийхээ талаар ярьсан байна

Тэрбээр энэ тухайгаа "Энэ бол агаарын тээврийн компаниудыг урьдчилгаа төлбөр төлдөг үүргээс чөлөөлж нислэгийн компаниудад санхүүгийн нөөцөө урьдчилгаанд өгч түгждэг төвөгтэй байдлаас гаргаж тэдэнд эргэлтийн хөрөнгийн эргэлтээ сайжруулах боломжийг олгоно. Тээвэрлэгч буюу нислэгийн компани нь блокчейн системээр дамжуулж түлшээр цэнэглэгч «Газпромнефть-Аэро»-д ямар нислэгийг хэзээ, хэдий хэмжээний түлшээр цэнэглэх тухай мэдээллийг илгээнэ. Банк онлайн-захиалгыг хүлээн авсаны дараа захиалгыг баталгаажуулсан хариуг 40-60 секунд дотор илгээнэ. Түлшний төлбөрийг цэнэглэж дуусмагц авсан түлшнийх нь бодит хэмжээгээгээр бодож тэр дор нь хийдэг. Уг бодит цаг хугацаанд нь төлбөрийг хийх үйлчилгээг нэвтрүүлсэний үр дүнд нислэгийн компани өмнө урьдчилгаа төлбөр болгож төлдөг байсан мөнгөтэй тэнцүү хэмжээний эдийн засгийн үр ашиг хүртэж байна" гэжээ.

Энэ горимоор хийгдэх агшин зуурын гэж болох энэ төлбөрийн схемийг нисэхээс бусад урьдчилгаа төлбөр, банкны баталгаа шаардагддаг олон салбаруудад жишээлэхэд, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэгт ашиглах боломжтой гэдэгт би итгэлтэй байна гэж Рязанов хэллээ.

Эх сурвалж: Крипто доогтер