Өнгөрөгч 11 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн болж өрнөсөн билээ. Тус сонгуульд Жой Байден, Доналд Трамп нар өрсөлдөж, ерөнхийлөгч асан Доналд Трамп ялагдал хүлээсэн ч Жой Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөлгүй, сонгууль булхайтай явагдсан хэмээж байсан юм.

Түүний мэдэгдлийн дагуу зарим мужийн сонгуулийн үр дүнг аудитын газраас дахин тоолсон ч ямар ч булхай зальжин үйл хэргийн ул мөр илрүүлээгүй билээ.

Гэсэн хэдий ч Доналд Трамп өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч эс чадан Цагаан Ордонг орхихоос хэдэн цагийн өмнө ч өөрийгөө сонгуульд ялалт байгуулах байсан гэж байжээ.

Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн энэ цаг үед тэрээр эцэст нь нэг ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.

Бид ялаагүй. Уг нь ядах юмгүй ялалт байгуулах байсан юм. 64 сая санал. Бид 75 сая санал авсан. Гэхдээ л ялаагүй. Тиймээс тэр тал дээр юу болсныг нь харж л байя” хэмээн Фокс Ньюсийн ярилцлагын үеэр хэлсэн байна. 

Тэрээр хэдий өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрсөн ч “Юу болсныг нь харж л байя” гэсэн үг нь түүнийг одоо ч сонгуулийн үр дүн эргэх боломжтой гэж итгэж байгаа гэсэн сэтгэгдлийг төрүүлэхээр байв.


Эх сурвалж: UNILAD