Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео Ковид-19 нь Хятадын лабораториос гаралтай хэмээн баталжээ.

Ням гарагийн Фокс Ньюс мэдээллийн хөтөлбөрийн үеэр тэр тодорхой шалтгаан цохолгүйгээр “Овоолоостой их баримт байгаа” хэмээжээ.

Тийнхүү мэдээний нэвтрүүлэгч Крис Воллэс түүнээс коронавирусийг Хятадын лабораториос гаралтай гэж итгэж байгаа эсэхийг асуухад эргэлзээгүй тийм гэж хариулсан байна.

Тэрээр коронавирус тархаж эхлэх үеэс л тус вирусийг Үхань дахь вирус судлалын хүрээлэнгээс гаралтай гэж итгэж байсан юм. Гэсэн ч өнгөрөгч гуравдугаар сард ДЭМБ-аас тухайн байр суурийг үндэслэл муутай гэж байсан бол Волл Стрийт сэтгүүлээс 2019 онд Үханий лабораторийн 3 шинжээч коронавирусийн шинж тэмдэгтэй байсан тухай нийтэлснээс хойш тухайн таамаглалд үнэмших хүмүүс олширчээ. 

Майк Помпео засгийн газрыг ахалж байх хугацаандаа коронавирусийн гарлыг тогтоох мөрдлөгийг ахалж байсан ч Байденийн засгийн газар түүний хөдөлмөрийг талаар болгож, оронд нь тагнуулын албыг хоёр дахин илүү хүч, оролдлогоор цар тахлын гарал үүслийг олохыг үүрэгджээ.

Тэгвэл Ням гарагт болсон Их долоогийн чуулгаар Английн зүгээс хамтарсан мэдэгдэл хийж, БНХАУ-ыг цар тахал гарахад ямар оролцоотой ажилласан болох тухайд хариулт өгөхийг шаардана гэжээ.  


Эх сурвалж: MSN