Ошиенэ Эл Химер бол 27 настай инстаграм “инфлүүнсэр”. Түүний инстаграм хаяг нийт 847 мянган дагагчтай юм.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт тэр өөрийн онгоцоор аялж буй зургаа “Дараагийн зогсоол – Монако. Бүх л шөнийн турш нисэх нь” гэсэн тайлбартай нийтэлжээ. Чингэхдээ түүний зургаас үзвэл бизнес ангиллаар зорчиж байгаа гэсэн ойлголт өгөхөөр байв. Түүний зураг даруй 103 мянган лайктай болсон юм.

Гэвч төдөлгүй түүний зургийг нэгэн зорчигч Твиттер хуудаснаа “Дубай модель онгоц хөөрөхөөс өмнө бизнес ангилалд зургаа даруулж, өөрийн сошиал хуудаснаа оруулчхаад суудал руугаа буцсаныг цуг явсан зорчигчид нь илчлэв” гэсэн тайлбартай нийтэлсэн нь инфлүүнсэр бүсгүй маань инстаграм зургаасаа ялгаатай нь энгийн ангилалд, олонтойгоо зорчиж явааг харуулсан байна.

Тийнхүү түүний пост “инфлүүнсэр” гэх хүмүүсийн амьдралын хэв маяг, соёлын тухайд ихээхэн шүүмжлэл хүлээжээ.

Харин модель бүсгүй өөрийгөө өмгөөлөхдөө “Би л лав энгийн ангиллаар нисэхээсээ ичдэггүй. Би өмнөд рүү энгийн ангиллаар зөндөө л нисэж байсан. Зураг дарсан, нийтэлсэн. Би энгийн ангилалд зорчсоноо хүлээн зөвшөөрнө. Би өөрийнхөө мөнгийг гайхуулаад байх дургүй. Би энгийн ангилалд ч нисэж байсан, бизнес ангилалд ч нисэж байсан. Тэгээд юу гэж? Амьдралд үүнээс илүү зөндөө л олон чухал зүйл болж байна шүү дээ” хэмээжээ.

Таны бодлоор түүний хийсэн үйлдэл зөв үү? Сэтгэгдлээ хуваалцаарай.


Эх сурвалж: NY Post