Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр /2020.12.05/ 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гүйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. 

Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэлээ.

Харин өнөөдөр /2020.12.06/ нийтийн тээврийн үйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний замын хеделгеений аюулгүй байдал болон зорчигчидтой авто тээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.