Бүтэн жил маргаан, ширүүн эсэргүүцэл дагуулсан нийгмийн сүлжээний аварга том Facebook компани нэрээ өөрчилсөн ч оны хамгийн муу компаниар шалгарчээ. Yahoo Finance-ийн хийсэн 1000 гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар одоо Мета болсон уг компани хятадын цахим арилжааны платформ Алибаба компаниас илүү санал авчээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс Facebook-ийн хяналт, цензур, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, хувийн нууц мэдээлэл хадгалалт зэрэгт сэтгэл дундуур байдаг тухай маш урт жагсаалт гаргасан аж.

Facebook компани хэрэглэгчдийнхээ нууцлалыг хамгаалах тал дээр байнга шахам асуудалд орооцолдож байдаг билээ.