Фэйсбүүк орчинд “ЭМО” нэртэй групп үүсгэн насанд хүрээгүй хүүхэд, залуучуудыг амиа хорлох, цэнхэр халим тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан 15 настай охиныг цагдаа нар баривчилжээ. 

Охин энэ тухайгаа ярихдаа "Эхэндээ сүртэй зүйл гэж бодоогүй.Сүүлдээ эмээж эхэлсэн.  3500 гаруй фэйсбүүк хэрэглэгч элссэн ч ихэнх нь хуурамч хаяг байдаг. Тэднээс цөөхөн нь намайг танина" хэмээн ярьсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уг  “ЭМО” нэртэй группыг хаах арга хэмжээ авсан бөгөөд цаашид энэ төрлийн фэйсбүүк хуудас байвал мэдэгдэхийг ард иргэдээс хүссэн юм. 

“Цэнхэр халим”  нь цахим орчин нэг нэгэндээ даалгавар өгч улмаар амиа хорлоход хүргэдэг тоглоом юм. Хэдхэн сарын өмнө ЕБС-ын сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд тоглоомд нэгдэн ямар нэгэн байдлаар эхний даалгавруудыг биелүүлж биедээ гэмтэл учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрсэн билээ.

Уг үйл явдалтай холбооотойгоор тус албаныхан хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд санууллаа.