Саруулын Ариунжаргал
07 сарын 04, 2019
ЛОНДОН. /Telegraph/. Их Британийн “Vodafone” компани “5G” сүлжээг лхагва гарагт үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Ингэснээр “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан “5G” сүлжээг нэвтрүүлсэн Их Британийн хоёр дахь үүрэн холбооны оператор болжээ.
Өмнөх сүлжээнүүдээс илүү хурдтайгаас гадна хиймэл оюун ухаан, роботик, автомат жолоодлоготой машин зэрэг шинэ үйлчилгээнд ашиглах боломжтой “5G” сүлжээг “Vodafone” компани Кардифф, Лондон, Манчестер, Глазго зэрэг 7 хотод нэвтрүүлсэн байна.
Үүний зэрэгцээ “Vodafone” компани “5G” сүлжээг энэ зун нэвтрүүлэх саналыг Герман, Испани, Итали зэрэг Европын орнуудад тавьжээ. “Vodafone”-ийн “5G” сүлжээний дундаж хурд 150-200Mbp бөгөөд “4G” сүлжээнээс 10 дахин хурдан гэнэ.
“5G” сүлжээний чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр сууринд хүрсэн манай компани “5G” сүлжээг нэвтрүүлэх 50 гэрээг дэлхий даяар байгуулаад байна гэж “Huawei” компани мэдээлжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн тавдугаар сарын 30-нд “EE” компани “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг ашиглан “5G” сүлжээг Их Британид анх нэвтрүүлсэн билээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.