Реппер Дрейк нь алдартай артистуудын царайг бие дээрээ шивүүлдгээрээ алдартай. 

Тэрээр 2017 онд Америкийн Биллбордын шагнал гардуулах ёслолын үеэр нутаг нэгт Канадын дуучин Селин Дионтой танилцсан байна. Өдгөө 51 настай Селин Дион Канадын  iHeart радиод өнгөрсөн лхагва гарагт ярилцлага өгчээ. 

Тэрээр тус нэвтрүүлгээр дамжуулан реппер Дрейкт хандан өөрийнх нь царайг бие дээрээ шивүүлэхгүй байхыг хүссэн байна. Тэрээр “Надад хайрын захидал эсвэл хүүхүүдэд маань гарын үсгээ зуран илгээж болно. Манайд өдөр, оройн хоолонд ирж, хамтдаа дуулж болно. Хүсвэл ямар ч хамаагүй сэдвээр ээжтэй чинь ярилцаж болно. Гэхдээ гуйя дүр төрхийг минь бүү шивүүлээч” хэмээн чин сэтгэлээсээ гуйжээ. 

Тэд танилцах үед Дрейк өөрийнх нь төрхийг хавирган тус газраа шивүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсний хариуд ийм мэдэгдэл хийсэн байна.