Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн санал авах ажиллагаанд эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгож, КОВИД-19-ын улмаас эмчлүүлэгчид,тусгаарлагдсан иргэд, дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад этгээдийг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах зохион байгуулалтыг хийж байна. 

Зөөврийн битүүмжилсэн саналын  хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулах юм. Гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.