Peak.mn
09 сарын 10, 2022
Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ.
Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн - Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.