Н.Жавхлан
05 сарын 10, 2025
ТЭСО Группээс хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж буй оюутан залуусын дунд “Sparkday” төслийн уралдааныг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд төсөл шалгаруулах энэ удаагийн"SPARKDAY" уралдаан нийт 500 гаруй залуусыг хамруулж, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээний талбар боллоо.
Инновацын оч цахиж хүсэл тэмүүллийг бадраасан төслийн уралдаанд 18 баг эцсийн шатанд шалгарч, өөрсдийн төслөө амжилттай танилцуулан, оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөнөөс:
1-р байранд - "TENTO team" - СЭЗИС, "АЧ" АУИС, ХААИС
2-р байранд - "MNDU team"- ҮБХИС
3-р байранд - "SMART VISION team" -ШУТИС-МХТС
4-р байранд - "TERGEL team" - МУИС
5-р байранд - "CRAFTERS team" -МУИС БАРУУН БҮС баг тус тус шалгарсан юм.
Эцсийн шатанд шалгарсан 18 багийн нийт гишүүд ТЭСО Группэд ажиллах болон дадлага хийх урилгаар шагнуулсан бол тэргүүн байрт шалгарсан баг гадаад улсад бизнес аялал хийх эрхийн эзэд болсон юм.
Жил бүр болдог уралдааны шилдгээр шалгарсан оролцогчид олон улсын зах зээл, бизнесийн шилдэг туршлагатай танилцах, өөрсдийн санааг дэлхийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй боломж болох бизнес аяллын эрхээр шагнуулдаг уламжлалтай.
“SPARK DAY 2025" нь зөвхөн уралдаан тэмцээн бус, Монголын залуусын ирээдүйн хөгжилд оруулж буй ТЭСО Группийн бодит хөрөнгө оруулалт, залуу үеийнхээ авьяас чадварыг дэмжих, тогтвортой хөгжлийг эрхэмлэх зорилгын тод илрэл болсоор байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.