Л.Дэлгэрмаа
10 сарын 31, 2022
Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хэт олон хүн цугларснаас үүдэн эмгэнэлт осол болсон билээ. Одоогоор ослын улмаас амиа алдсан хүний тоо 151, гэмтсэн хүний тоо 82-т хүрчээ. Үүнтэй холбоотойгоор Солонгос улс арваннэгдүгээр сарын 05-ны өдөр хүртэл орон даяар гашуудал зарлаад байна.
Эмгэнэлт ослын улмаас Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамнаас энэхүү гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалсан юм.
Гэвч энэ үеэр "Тоонот рекордс"-ийн залуус Сөүл хотод тоглолт зохион байгуулсан нь олны дүргүйцлийг төрүүлээд байна. Тэд аялан тоглолтоо 10 сарын 28-ны өдөр Пусанд, 10 сарын 29, 30-ны өдөр Сөүлд хийхээр товложээ. Гэвч Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт үйл явдлыг үл тоомсорлон тоглолтоо хуваарийн дагуу хийсэн нь ийнхүү шүүмжлэл дагууллаа.
Тоонот рекордсийн Сөүл хотод зохион байгуулсан тоглолтын бичлэг үзэх:
Монгол Улсын элчин сайдын яамны мэдэгдэл харах:
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.89] ・ 2022.11.01 Хариулах
Pizdaanuud mongo nudend ni xaragdaad uxex gej bsan biz zolbinguud
Зочин [103.10.21.227] ・ 2022.10.31 Хариулах
tsu2
Зочин [103.10.21.227] ・ 2022.10.31 Хариулах
kuee ydj hun chanar bdgumu buhel buten ulsaaraa gashuudal zarlaad toglolt garah bsan newtruuleg ntree tsutsalj bhd hunii unergumbe
Зочин [117.111.12.93] ・ 2022.10.31 Хариулах
yos zuigui hamtlaguud huguu chirch bn da
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна