Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 07, 2023
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан асан Эдвард Сноуден анхнаасаа Орост үлдэх бодолгүй байсан ч тухайн үед дэлхийн бусад улсууд түүний аюулгүй байдлыг хангаж, хамгаалж чадахааргүй байсан талаар “Rumble”-ийн Глен Гринвальд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дүрвэгч "Зарчмын хувьд би Орост үлдэх ёсгүй байсан. “Мэдээлэгчдэд нээлттэй ханддаг байсан Латин Америк руу явах замдаа саатсан” гэж тайлбарласан байна. Тэрбээр “Шереметьево” нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд 40 хонохдоо олон улсаас улс төрийн орогнол хүсч өргөдөл гаргасан ч зарим улс АНУ-ын хариу үйлдлээс эмээж, зарим нь түүний аюулгүй байдлыг хангах чадамжтай гэдэгтээ эргэлзэж буйгаа мэдэгджээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны экс ажилтан "Ямар ч сонголт үлдээгүй тул би ОХУ-аас орогнол хүссэн, надад орогнол олгосон" гэжээ.
Сноуден 2013 оны зургадугаар сард “Washington Post” болон “Guardian” сонинд АНУ, Их Британийн тагнуулын хөтөлбөрийн талаарх нууцын зэрэглэлтэй материалууд өгснөөр олон улсад томоохон дуулиан дэгдсэн. Үүний дараа тэрбээр Хонконг руу, тэндээсээ Москва руу нисч, хэсэг хугацаанд “Шереметьево” нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд амьдарчээ.
Сноуден бусад орнуудаас татгалзсан хариу авсны дараа ОХУ түүнд АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлтэйгээр нэг жилийн хугацаатай түр орогнол олгосон аж. Улмаар 2014 оны наймдугаар сард Сноуденд гурван жилийн оршин суух зөвшөөрөл олгосон бөгөөд дараа нь тодорхойгүй хугацаагаар сунгаж, 2022 оны есдүгээр сард тэрбээр Оросын иргэншилтэй болсон билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.