Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ

peak.mn
01 сарын 11, 2019

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

БНХАУ-ын дарга урилгыг таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн байна. Си Жиньпины урилгаар Ким Жөн Ун энэ сарын 7-10-нд Хятад улсад айлчилсан юм. Энэ удаагийн айлчлал  нь Ким Жөн Уны Хятад улсад хийсэн 4 дэх удаагийн айлчлал болсон.

Ким Жөн Уныг түүний гэргий Ли Соль Жу, түүний зөвлөх бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чоль, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар дагалдан явсан юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС

Холбоотой сэдвүүд

ким жөн ун си жиньпин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.