МАХН-ын дэд дарга С.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, МАХН-ын Бага чуулганыг энэ сарын 20-нд буюу ирэх даваа гарагт хийхээр болсноо мэдэгдлээ.

Энэ үеэрээ МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед намын бага чуулганаа зохион байгуулах гэж байна. Чуулганаар иргэдийн амьжиргаа муудсан, орлого багассан зэрэг асуудлыг хэлэлцэж эрх баригчдад шаардлага хүргүүлнэ. Энэ цаг мөчөөс эхлэн манай нам үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлын төлөө ард түмний дуу хоолой болж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулна" гэдгээ онцлон хэллээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Ганбаатар сонгогдон гарсан дүүргүүдэд тус намынхан "Баярлалаа" аяныг зохион байгуулсан тайлангаа бага чуулганаар танилцуулах юм байна.