Сайн үйлсийн төлөөх халуухан зураг авалтууд

Peak.mn
12 сарын 13, 2022

Австралийн гал сөнөөгчдийн халуухан зураг авалт явагдаж ирэх жилийн хуанли бэлэн болжээ.

Энэхүү ажил 1993 онд Хүүхдийн эмнэлгийн санг дэмжих зорилгоор эхэлж байсан аж. Буяны үйлсийг дэмжихээр эхлүүлсэн уг ажил 30 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ юм.

Уг төслийн санаалагч Дэвид "30 жил бол маш урт хугацаа. Анх гэрэл зураг авахуулж байсан гал сөнөөгчдийн ихэнх нь тэтгэвэртээ гарч байна. Зарим 50-60 нас хүрсэн. Календарт зориулж гал сөнөөгчид хэдэн сарын турш дасгал хийдэг"  хэмээн ярьжээ.

Өдгөө Австралийн гал сөнөөгчдийн хуанли нь янз бүрийн буяны байгууллагуудад зориулагдсаар байгаа бөгөөд нийт 3,4 сая доллар цуглуулжээ.



Холбоотой сэдвүүд

хот хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.