"Playboy" лого бүхий NFT-гээ гаргаж, метаверсд нэгдэнэ

Л.Дэлгэрмаа
02 сарын 15, 2022

Playboy компани дижитал ертөнцөд нөлөөгөө тэлэхээр NFT гаргаж, метаверсд дижитал ертөнцөө барихаар шийдсэн тухай CNBC суваг мэдээлэв. 

Playboy сэтгүүл цаасан сэтгүүлийн эрэлт багасахын хэрээр огцом уналтанд ороод байсан юм. Тиймээс тус компанийн зүгээс нийгмийн сүлжээ болон NFT, метаверс зэрэг цахим ертөнц дэх брэндийн нөлөөгөө өргөжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Тухайлбал  туулайн дүрст лого бүхий NFT-г олон нийтэд танилцуулж, "Centerfold" нэртэй дижитал платформыг мөн үүсгэн байгуулаад байна. 

Үүнээс гадна метаверс ертөнцөд шинэ “Playboy харш” барихаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер амьд ахуй цагтаа “Playboy харш”-д тухайн үеийнхээ хамгийн нэр хүндтэй загвар өмсөгчид болон олны танил алдартнуудыг урин авчирч зугаацан түүгээрээ ч олны анхаарлыг ихээр татаж байв. Түүнийг нас барсны дараа энэ бүхэн үгүй болсон юм билээ. 

Playboy-ийн өнөөгийн гүйцэтгэх захирал Бен Кон CNBC сувагт өгсөн ярилцлагадаа "Сэтгүүл бол компанийн зөвхөн нэгээхэн хэсэг нь. Харин биднийг илтгэдэг туулайн толгой бүхий лого нь маш их үнэ цэнэтэй бөгөөд юугаар ч орлуулашгүй юм” хэмээн онцолжээ.


Холбоотой сэдвүүд

nft метаверс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.