Л.Дэлгэрмаа
02 сарын 23, 2022
Монгол инженерүүд өнгөрсөн оны 9 дүгээр сард монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргах зорилгоор Монгол NFT платформыг олон нийтэд танилцуулж байсан.
Харин тэд өнөөдөр 6000 гаруй NFT гаргасан байна. Тэд мөн цахим ертөнц хөгжүүлэх олон төслүүдээс тэргүүн эгнээнд “The Sandbox Metaverse” орж байгаа ба тус орчинд Mongol NFT 2021 оны 11 сард газар худалдан авч Монголын соёл, түүх, болон уран бүтээл түгээх төв байгуулахаар болсон. Mongolia NFT нь мета ертөнцөд “Meta Ulaanbaatar” хот байгуулах уралдаан зарлаж, ялагчдад 35,000 долларын шагнал гардууллаа.
2022 оны 2-р сард уралдааны ялагчдыг тодруулж, мета Улаанбаатарыг танилцуулсан. Тэмцээнд нийт 113 баг оролцсоноос “Seven pixel” баг ялагчаар тодорлоо. Тэдний хийж буй ажил нь залуучуудад түүх соёлоо таниулах, Монгол Улсыг дэлхийд сурталчлах зорилготой юм.
Бичлэг үзэх:
Монгол NFT үүсгэн байгуулагч Б.Габит:
Монгол NFT төсөл маань 2021 оны 9 сард анх нээгдсэн.
Гол зорилго маань Монголд байгаа уран бүтээлчид өөрсдийн хийсэн бүтээлээ манайд оруулж, тэр нь дэлхийн өнцөг булан бүрийн хэнд ч нээлттэй байж, тэрхүү бүтээлүүдийг нь худалдан авах боломжийг бүрдүүлэхийг бид хүссэн байгаа.
Харин Мета Улаанбаатар хотыг бид бий болгосноороо энэ нь яг бодит амьдрал дээр байгаа шиг тэнд өөрсдийн музей, урлагийн шоу арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулж, тэр нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй Metaverse дээр байгаа дэлхийн 300 сая хүнд хүрэх боломжтой.
Тэд мета Улаанбаатар хот руу ороод Монголын цагаан сар, Монгол наадмыг үзэх боломжтой болж байна гэсэн үг.
“Таван богд капитал” үнэт цаасны компанийн арилжаа, судалгаа хэлтэсийн дарга Э.Мишээл:
Мета ертөнц рүү дэлхийн томоохон их гүрнүүд, улс орнууд, бизнесийн тоглогчид орж ирж маш их хөрөнгө оруулалт хийж байна. Мэдээж АНУ гол тоглогч байгаа. Үүн дээр нэмээд Хятад улс хэдийгээр крифто зах зээлийг бүрэн хориглосон ч гэсэн метавэрс зах зээлийг хөгжүүлэх шийдвэр гаргаад явж байгаа. Хятадын хамгийн том технологийн гигант компаниуд Тинсэнт, Алибабагаас эхлээд маш их хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Ирээдүйд энэ зах зээл 8 триллион долларын зах зээл болно гэсэн тооцоолол гарсан байгаа. Тэгэхээр ирээдүйтэй маш том ертөнц болох нь тодорхой байгаа учраас манай Монгол улс үүн дээр хоцролгүйгээр өөрийн Улаанбаатар хотоо байгуулаад орж байгаа нь маш том амжилт гэж харж байна.
Уран бүтээлч "Секс цагаан богд":
Монгол NFT -ийн хувьд уран бүтээлчдэд олгож байгаа хамгийн том боломж бол нэгдүгээрт Монгол NFT дээр маш олон хэрэглэгч байна. Нэгэнт тогтсон платформ гэсэн үг шинэ биш. Хэн нэгэн уран бүтээлч өөрийн ямар нэгэн бүтээлээ зармаар байна гэхэд тэнд эрэлт байна. Эрэлт хамгийн чухал. Хоёрдугаарт санхүүгийн хувьд дэмжлэг болно гэсэн үг. Үүнээс гадна хамгийн чухал зүйл нь оюуны өмчийг блокчэйн систем дээр баталгаажуулж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр уран бүтээлчид заавал өөрийн хуульчтай байх шаардлагагүй болно. Миний дуу ямар нэгэн каракое болон хаа нэгэн газар зөвшөөрөлгүй явж байлаа гэхэд тэр нь асуудал болдог. Тэгэхээр NFT -ээр дамжуулан энэ асуудал бүрэн шийдэгдэж байгаа гэж ойлгож болно.
* Х.Цэнгүүн, Seven pixel багийн ахлагч
Хүний үүсэл түүхээсээ эхэлдэг. Тэгэхээр бид түүхээ мартахгүй. Түүх болон орчин үе хоёрыг нэгтгэж нэг цогц болгохийг хичээж бүтээлээ хийсэн.
Эх сурвалж: A24 News Agency
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.