Орос, Иран, Туркийн гадаад хэргийн сайд нарын Сирийн асуудлаар хийх ээлжит уулзалт энэ сарын 16-нд Астана хотод болно гэж Казахстаны ГХЯ мэдээлжээ.

Уулзалтын үеэр талууд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах асуудлаар хамтран ажилласан эхний жилийн үр дүндээ дүн шинжилгээ хийж, цаашдын хамтын ажиллагаагаа төлөвлөхөөр зорьж байгаа аж.

Тус яамны мэдэгдэлд дурдсанаар “Астана хотод болох сайд нарын уулзалтыг ажиглагчид болон сирийн талын оролцоогүйгээр явуулах төлөвтэй байна. Оросын гадаад хэргийн сайдын мэдэгдсэнээр, уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Стаффан де Мистураг урина” гэж тэмдэглэжээ.
 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг