Peak.mn
12 сарын 06, 2019
МОСКВА. /TASS/. Дэлхийн кино театруудын мэдээллийн сан, вэбсайт болох “Internet Movie Database” /IMDB/ 2019 оны хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтыг гаргажээ.
Оны хамгийн алдартай жүжигчнээр Марвелын баатруудын нэг болох Ахмад Марвелын дүрийг бүтээсэн Бри Ларсон тодорчээ. Уг кино дэлхийн кино театруудаас 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон байна. Ларсон мөн “Өшөө авагчид: Төгсгөл” кинонд тогложээ.
Жагсаалтын хоёрдугаарт, Эрин Мориарти орсон байна. Жүжигчин бүсгүй “The Boys” цуврал киноны гол эмэгтэй баатрын дүрд тогложээ.
Эрин Мориарти
Түүний дараа “Хаадын тоглоом” цуврал киноны Дейнерис Таргариений дүрийг бүтээсэн Эмилия Кларк бичигдсэн байна.
Эмилия Кларк
Жагсаалтын эхний тавд жүжигчин Наоми Скотт /"Аlаddиn", “Charlie's Angels”/, Дейкр Монтгомери /"Stranger Things"/ багтжээ.
Оны хамгийн алдартай жүжигчдийн жагсаалтын зургаа, долоо, наймдугаарт жүжигчин Киану Ривз, Роза Салазар болон Марго Робби бичигдсэн бол жагсаалтын сүүлийг Жокер киноны гол дүрд тоглосон Хоакин Феникс мушгижээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.84.62] ・ 2026.02.20 Хариулах
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00