Х.Уянга
11 сарын 17, 2025
Казакстан улсад зохион байгуулагдаж буй "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаас оролцож буй И.Мишээл Финалын шатанд шалгарчээ. Финалын шатанд үлдсэн оролцогчид өөрсдийн зохиосон дуугаар өрсөлдөх бөгөөд үзэгчдийн дэмжлэг чухал нөлөөтэй байх аж.
Тэмцээнийг арваннэгдүгээр сарын 22-нд 20:00 цагаас Jibek Joly телевизээр шууд дамжуулах бол Монголын цагаар 23:00 цагаас UBS Tv шууд дамжуулах юм.
Хагас финалын шатны үр дүнгээр дараах уран бүтээлчид финалд шалгарсан оролцогчид:
ALEM (Казахстан)
Jasmine Aziz (Малайз)
Avtandil Abeslamidze (Гүрж)
Miichelle Joseph (Монгол)
Zhang He Xuan (Хятад)
Saro Gevorgyan (Армени)
Madinabonu Adilova (Узбекистан)
Та бүрэн эх орноо төлөөлөн оролцож буй Мишээлийгээ silkwaystar.org сайтаар орж дэмжин саналаа өгөөрэй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.