Ойр дотнын хүндээ сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлээрэй

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар “Mental Health First Aid” буюу сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж хэмээх шинэ ойлголт түгэн дэлгэрч байна. Хэн нэгэн бие махбоддоо шарх авч, гэмтэж бэртсэн бол цусыг нь тогтоож, боолт хийх зэргээр анхны тусламж үзүүлдэг шүү дээ. Яг үүнтэй адил асуудал тулгарсан, сэтгэлээр унасан эсвэл өөртөө хор хүргэж болзошгүй нэгэнд сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламж үзүүлснээр хэн нэгний амийг аварч ч болдог.

 Сэтгэцийн эрүүл мэндийн анхны тусламжийг дараах байдлаар үзүүлдэг. 

  • Тухайн хүнийг шүүмжлэлгүйгээр, анхааралтай СОНСОХ

  •  Буруутгахгүйгээр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх, ОЙЛГОХ 

  •  Юу ч болсон өөрийнх нь талд хамт байна гэдгээ мэдрүүлэх, ДЭМЖИХ

  • Шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, эмчид хандахад туслах, ХОЛБОХ

Хэдийгээр сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэдэг нь Монголд шинэ ойлголт боловч өнөөгийн нийгэмд хүн бүрийн мэдэж байх ёстой чадвар юм. Ийм чадвартай байснаар та ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхэндээ анхан шатны тусламж үзүүлж, ирээдүйд үүсэж болох сөрөг үр дагавраас сэргийлж чадна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.