НЬЮ-ЙОРК. /TASS/. Тулааны урлагийн хөнгөн жингийн үнэмлэхүй аварга /UFC/ ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедовын дараагийн өрсөлдөгч нь Америкийн тулаанч Дастин Порье байх болно гэж UFC-гийн тэргүүн Дэйн Уайт мэдээлснийг “MAFighting”  цахим хуудас уламжлав.

Порье ням гарагт UFC-гийн хөнгөн жингийн түр аварга цолын төлөөх тулаанд Америкийн тамирчин Макс Холлоуэйг ялсан байна. Энэ тулааны ялагч нь Нурмагомедовын эзэмшиж буй цолын төлөө өрсөлдөх болно гэдгийг урьд нь мэдэгджээ.

"Порье Хабибтай тулалдах болно. Тэд есдүгээр сард тулалдаж магадгүй" гэж UFC-гийн тэргүүн Дэйн Уайт мэдэгдсэн байна.

Өдгөө 30 настай Порье 25 удаа ялж, таван удаа ялагдаж байжээ. Нурмагомедов 2018 оны дөрөвдүгээр сард Америкийн тулаанч Эл Яквинтыг ялж, UFC-гийн аварга болсон байна. Оросын тамирчин холимог тулааны урлагт нэг ч ялагдал хүлээгээгүй юм.




Эх сурвалж: Монцамэ агентлаг