Нийслэлд 877 хүүхэд томуугийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал өсөөд байна.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдрийн байдлаар Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгджээ.

Мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.79 хувиар өссөн үзүүлэлт юм.Өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдэлт бүлгийн иргэдэд гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулах арга хэмжээ авчээ.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана. Тодруулбал, ажлын өдөр 20:00, амралтын өдөр 17:00, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөсөн талаар НЭМГ-аас мэдээллээ.Иргэд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахих зэргээр халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Холбоотой сэдвүүд

томуу төст өвчин ханиад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.